Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 2 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 2 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон голын хяналт-шинжилгээний цэгээс нийт 5 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 316.4-331.9 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 282.1-309.5 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн, ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.
Туул-Орхонтуул Туул голын Орхонтуул хяналт шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, , чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 623.0 мг/л , ХА-аас давсан үзүүлэлтгүй байна.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
0.8 |
0.37 |
0.009 |
0.006 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
5.92 |
1.4 |
0.8 |
0.32 |
0.010 |
0.006 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
6.08 |
1.4 |
1.0 |
0.30 |
0.008 |
0.004 |
4 |
Орхон – Шаамар |
5.76 |
1.6 |
1.3 |
0.23 |
0.009 |
0.010 |
5 |
Орхон – Сүхбаатар |
6.24 |
1.8 |
0.8 |
0.28 |
0.011 |
0.009 |
6 |
Туул-Орхонтуул |
|
|
2.1 |
0.40 |
0.018 |
0.022 |
MNS 4586:98 стандарт дахь хүлцэх агууламж |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2022 оны 2 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг ус” ОНӨААТҮГазарын хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 72.00%-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2022 оны 2 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан хүснэгт 2-т үзүүллээ.
Хүснэгт 2
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ХХХ |
ПИЧ |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
50 |
20 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Сэлэнгэ Цэнгэг ус” ОНӨААТҮГазарын ЦБ |
Орж |
7.05 |
53.6 |
21.84 |
200.0 |
752.6 |
24.0 |
0.796 |
28.53 |
0.945 |
3.96 |
72.00 |
Гарч |
7.80 |
28.6 |
15.34 |
56.0 |
376.3 |
13.4 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ХХХ-химийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Энэ сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Сэлэнгэ Цэнгэг ус” ОНӨААТҮГазарын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 72.00 % ба цэвэршүүлээд гарч байгаа ус MNS 4943:2015 стандарт дахь ЗДХ-ээс нийт азот 2.23 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.75 дахин, ХХХ 7.53 тус тус давсан байна.
Агаарын шинжилгээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын агаарын чанарын харуулын 2-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.007 мг/м3, хамгийн их нь 0.014 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.023 мг/м3, хамгийн их нь 0.039 мг/м3, нийт тоосны дундаж агууламж 0.086 мг/м3, хамгийн их нь 0.388 мг/м3, PM10 тоосонцорын дундаж агууламж 0.098 мг/м3 , хамгийн их нь 0.240 мг/м3 байлаа. PM10 тоосонцор 2022.02.04-нд 1.24 дахин, 2022.02.08-нд 1.39 дахин, 2022.01.10-нд 1.40 дахин, 2022.2.11-нд 1.16 дахин, 2022.2.12-нд 1.32 дахин, 2022.2.13-нд 1.54 дахин, 2022.2.14-нд 1.64 дахин, 2022.2.15-нд 1.48 дахин, 2022.2.19-нд 1.10 дахин, 2021.02.22-нд 1.41 дахин, 2021.02.23-нд 2.40 дахин, 2021.02.24-нд 1.36 дахин, 2021.02.26-нд 1.02 дахин давсан бол PM2.5 тоосонцор 2022.02.01-нд 1.16 дахин, 2022.02.02-нд 1.20 дахин, 2022.02.03-нд 1.24 дахин, 2022.02.04-нд 1.80 дахин, 2022.02.08-нд 2.12 дахин, 2022.02.09-нд 1.04 дахин 2022.02.10-нд 2.04 дахин, хоёрдугаар 10 хоногт 1.08-2.34 дахин, сүүлийн 10 хоногт 2021.02.22-нд 2.12 дахин, 2021.02.23-нд 3.38 дахин, 2021.02.24-нд 2.08 дахин, 2021.02.26-нд 1.60 дахин давсан байна. Агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал суманд агаарын бохирдол стандарт хэмжээнээс даваагүй ба нийт 51 удаагийн ажиглалт хийсэн. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.029 мг/м3, хамгийн их агууламж 0.056 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.007 мг/м3, хамгийн их агууламж 0.019 мг/м3 байна. PM10 тоосонцор 2022.02.26-ны өдрөөс бусад өдрүүдэд 1.10-3.14 дахин давсан бол PM2.5 тоосонцор 2-р сарын турш 2.10-6.82 дахин давсан байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ийн агаар, ус хариуцсан инженер М.Өнөржаргал